Шууд Chart

“Эрүүл мэндийн сургалтын багц”-ыг гардуулав

2019-05-07 15:50:07

Олон улсын сувилагч нарын өдрийг “Нийгмийн эрүүл мэндэд сувилагчийн оролцоо” уриан дор зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн төвийн арга зүйч Ж.Наранцэцэгийн санаачлагаар 5 төрлийн 540 ширхэг эрүүл  мэндийн мэдээллийн зурагт хуудасыг агуулсан “Эрүүл мэндийн сургалтын багц”-ыг нийгмийн эрүүл мэндийн төвийн арга зүйч, мэргэжилтнүүд хийж, Өрх, сумын эрүүл мэндийн 8 төв, аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад  гардуулан өглөө. 

Багцыг  халдварт бус өвчнөөс сэргийлэх, халдварт өвчнөөс сэргийлэх, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн, хүүхдийн эрүүл мэндийн, осол гэмтлээс сэргийлэх зэрэг сэдвүүдээр хийсэн байна. Энэхүү багц нь явуулын болон алслагдсан багуудын хүн амд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг хийхэд зориулсан ба авч явахад эвсээрхэн, эвхэгддэг, тусгай цүнхэнд байршуулсан, ашиглахад хялбар, сургалт сурталчилгаа хийхэд ашиглах олон төрлийн мэдээлэлтэй зэрэг давуу талтай юм.
Шинийг бүтээж санаачилж хийсэн нийгмийн эрүүл мэндийн төвийн хамт олонд эрүүл мэндийн байгууллагуудын дарга удирдлагууд талархаж, амжилт хүслээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Эрүүл мэндийн сургалтын багц”-ыг гардуулав  
Үзсэн: 877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй