Шууд Chart

“Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020” аяны хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа

2019-05-07 16:10:34

Геронтологийн үндэсний төвийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багийнхан 2019 оны 04 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд  Хэнтий аймаг, Хэнтий аймгийн Мөрөн, Жаргалтхаан сумын ЗДТГ, Эрүүл Мэндийн Газар, Ахмадын хороо, Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран  урьдчилан сэргийлэх үзлэгийг настнуудын дунд зохион байгууллаа.

Урьдчилан сэргийлэх үзлэгт 3 чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, зөвлөгөө өгч, 4 төрлийн оношлогоонд   настнууд хамрагдсан байна. Үзлэгт хамрагдсан настнуудад үзлэг оношлогоо хийхийн зэрэгцээ настны эрүүл мэндийг үнэлэх дэлгэрэнгүй үнэлгээний асуумжийн аргаар үнэлж, эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн.

Геронтологийн үндэсний төвөөс урьдчилан сэргийлэх үзлэгийн багийнхан газар дээр нь очиж,  настнуудыг төрөлжсөн мэргэшлийн үзлэг оношлогоонд хамруулж, зөвлөгөө өгсөн нь настны сэтгэлд нийцсэн тусламж үйлчилгээ болж чадлаа.


Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Эрүүл насжилтын төлөө хамтдаа 2018-2020” аяны хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа  
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй