
“Боловсрол суваг’ телевиз ‘Эндемол Шайн’ /Endemol shine/ групп хамтран ‘Яг түүн шиг’ шоуг албан ёсны эрхтэйгээр 2016 оноос эхлэн үзэгчдэд хүргэж байгаа билээ. Шоуны найман оролцогч арван дугаарын турш Монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг нь үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг.
Тэгвэл “Яг түүн шиг” шоуны дөрөв дахь дугаар өнгөрсөн ням гарагт үзэгчдийн хүртээл болсон. Энэ удаагийн “Яг түүн шиг” шоу өмнөх улиралд оролцож байсан шилдэг оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог. Тэр утгаараа эхний дугаарт шилдгүүд өөрсдийн өмнө нь хувирч байсан шилдэг оддын дүрээрээ эргэн ирсэн юм. Эхний дугаарын ялагчаар дуучин Б.Амархүү шалгарсан. Тэгвэл энэ долоо хоногийн ням гарагт найман оролцогч ямар оддын дүрд хувирахыг сонирхоцгооё.
Наки-Luis fonsi
Э.Халиунаа-Lady gaga
Б.Маралжингоо-Cardi b
Т.Бархүү-James blunt
С.Сарнай-Д.Отгонжаргал
А.Баярцэнгэл-"System of a Down" рок хамтлаг
Г.Сүндэрмаа-Hyolyn
Б.Амархүү-Tлтон Жон
Тэдний дараагийн дүр хэн байх вэ | ||
Үзсэн: 1550 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.