![](/uploads/201402/news/thumb/81e52e65dabe93536b1e9af5e0e07e71_x3.jpg)
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэдээлснээр иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11” төвд энэ долоо хоногт 934 иргэн хандаж санал хүсэлт, гомдол, шүүмжлэл хэлж талархлаа илэрхийлжээ.
Нийт санал хүсэлтээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нийгмийн халамжийн тэтгэврийн нэмэгдэл, Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одонгийн мөнгө хэзээ олгохыг тодруулсан иргэд цөөнгүй байсан байна. Энэ асуултад Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар “Нийгмийн халамжийн тэтгэвэр МУЗГ-ын 2014 оны 16-р тогтоолоор 2014 оны хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн 115,000 төгрөг болж нэмэгдсэн. Мөн Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийг 52,800 төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоосон. Тогтоолыг хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан тул нэгдүгээр сарын тэтгэврийн нэмэгдэл олгохгүй. Эхийн алдар нэг, хоёр дугаар зэргийн одонтой эхэд олгох мөнгөн тусламжийг хоёрдугаар сарын 25-ны өдрөөс олгож эхэлнэ” гэсэн хариултыг өгчээ.
Одонтой эхэд олгох мөнгөн тусламжийг энэ сарын 25-наас олгож эхэлнэ | ||
Үзсэн: 982 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.