Шууд Chart

Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2019-05-08 17:02:29

Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Уг өдрийг тохиолдуулан хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газар, Нийслэлийн удирдлагаууд, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, дүүргүүдийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, ажилтнууд, хүүхдийн байгууллагын үе үеийн төлөөлөл оролцсон юм. 

Хүүхдийн байгууллага нь 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар "Хойчийг залгамжлагч багачуудын холбоо" нэртэйгээр анх бий болохдоо шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржоор удирдуулж, "Бүхий олон багачууд" дууг эгшиглүүлэн хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад анхааран ажилладаг байсан гэдэг.

Монголын хүүхдийн байгууллага нь:

-1925-1940 онуудад Монголын пионерын байгууллагын төв товчоо

-1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль пионерын байгууллагын төв зөвлөл

-1991 оноос Монголын төлөө үндэсний газар

-2016 оноос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр өргөжин тэлжээ.

 























Нийтэлсэн: У.Баярсайхан

Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв   
Үзсэн: 684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй