Шууд Chart

С.Амартайваны “Морьтны тэнгэр” номын нээлт боллоо

2019-05-09 09:26:35

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Морин хуур” наадмын тэргүүн, яруу найрагч, сэтгүүлч С.Амартайваны “Морьтны тэнгэр” номын нээлт боллоо.

Номын хуримд МЗЭ-ийн тэргүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, зохиолч, судлаач Д.Цогт-Очир, яруу найрагч, сэтгүүлч, Ай.Тѳмѳр-Очир, Н.Лутбаяр, Монгол Улсын тод манлай уяач, улсын начин Ц.Дуламсүрэн нарын зэрэг урлаг соёлын алдартнууд хүрэлцэн иржээ.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат С.Амартайван нь 2002 онд “Чоно голын унага” нэртэй яруу найргийн анхны номоо хэвлүүлж байсан төдийгүй “Сүхбаатарын зам” сонины эрхлэгчээр ажиллаж байв. тэрбээр “Морин хуур-2004” наадамд хөгжмийн зохиолч Л.Энхтайвантай хамтран “Олонтой явсан аав” дуугаараа оролцохдоо тэргүүн байр хүртсэн түүхтэй.

Үүнээс гадна “Наран мандах нутаг”, “Ай Сэлэнгэ минь”, “Арвагар хээр”, “Шүтээн аав”, “Түмэн нутаг”, “Орчлонд ганцхан ээж минь” зэрэг нийтийн хүртээл болсон олон дууны уран бүтээлтэй болжээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Амартайваны “Морьтны тэнгэр” номын нээлт боллоо  
Үзсэн: 481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй