Шууд Chart

Барилгачин залуу А.Отгонбаяр бие даасан анхны тоглолтоо өнөөдөр хийнэ

2019-05-09 09:37:46

“Авьяаслаг Монголчууд” шоуны гуравдугаар байрын эзэн, өвөрмөц содон хоолойтой барилгачин залуу А.Отгонбаяр бие даасан анхны тоглолтоо өнөөдөр хийнэ.

Тэрбээр дээрх шоуны шилдэг оролцогчдын нэгээр шалгарч, маш ирээдүй байгаагаа үзэгчдэд харуулсан. Үүнийх нь илрэл бол Соёл урлагийн их сургуульд үнэ төлбөргүй сурах урилга гардсан явдал юм. Түүний анхны уран бүтээл нь 2016 онд “Ижийдээ очмоор” нэртэй дуу байсан бол өдгөө тоглолтоо хийх хэмжээний урын сантай болжээ.

Гэхдээ тус тоглолт нь унаган нутаг Дархан-Уул аймагт гэсэн. Тэрбээр цахим хуудасдаа “Миний бие даасан анхны тоглолт өнөөдөр болно. Ялалтын баярыг тохиолдуулж хийж байгаадаа баяртай байна” гэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Барилгачин залуу А.Отгонбаяр бие даасан анхны тоглолтоо өнөөдөр хийнэ  
Үзсэн: 1417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ончил [127.0.0.xxx] 2019-05-10 07:02
нийслэлд хэзээ тоглох вэ баргил хоолойтой барилгачин залуудаа улам их амжилт хүсье ховор сайхан хоолой шүү нийсдэлчүүддээ удахгүй тоглоно гэдэгт найднам амжилт амжилт амжилт
Зочин [127.0.0.xxx] 2019-05-10 07:04
нийслэлчүүддээ

Бидэнтэй нэгдээрэй