Шууд Chart

Зургаан настай Д.Үйлстөгөлдөр Япон Улсын соробангийн аварга болжээ

2019-05-09 09:53:45

Япон Улсын Ибараки мужийн соробангийн аварга шалгаруулах 34 дүгээр тэмцээнд Монголын соробангийн холбооны дэргэдэх "Монгол соробан" сургалтын төвийн 6-13 насны 22 сурагч амжилттай оролцоод иржээ.

Ибараки муж нь гурван сая хүн амтай бөгөөд оюун ухааны спорт болох соробангаар хичээллэгч хүүхдүүд нь Япондоо дээгүүрт ордог аж.

Энэ жилийн тэмцээнд зургаан насны ангилалд 22 хүүхэд оролцосноос хоёрдугаар ангиас доош насны ангилалд зургаан настай Д.Үйлстөгөлдөр түрүүлж, алтан медаль хүртжээ. Мөн өөр өөрийн насны ангилалд Э.Энэрлэн, Т.Тулга, Г.Чинзориг, А.Ану, Э.Ану-Үжин нар II байрт, Г.Нандин-Эрдэнэ, В.Анужин, Б.Анужин, С.Сийлэг, Ш.Урангоо, Б.Энх-Үржин нар III байрт тус тус шалгарсан байна.

Тэмцээнд амжилттай оролцсон баг ирэх долдугаар сарын 30-нд Токио хотноо болох Бүх Японы соробангийн аварга шалгаруулах 38 дугаар тэмцээнд оролцоно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зургаан настай Д.Үйлстөгөлдөр Япон Улсын соробангийн аварга болжээ  
Үзсэн: 956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй