
“UFC 241” тулаан ирэх наймдугаар сарын 17-нд болох бөгөөд үүнд өрсөлдөх тамирчдын нэрс эхнээсээ тодроод байна.
Тодруулбал “UFC”-гийн дунд жингийн тулаанч Йоель Ромеро, Пауло Коста нар аж.
Гэхдээ тэд өмнө нь гурван удаа тулаанаа зарлаж байсан ч бүгд цуцлагдаж байжээ. Тэд анх “UFC 230”-д тулалдах хуваарьтай байсан ч Ромерогийн бэртэл бүрэн эдгээгүй гэсэн шалтгаанаар хойшилж байжээ. Улмаар UFC-ийн удирдлага өнгөрсөн нэг, дөрөвдүгээр сард дахин зохион байгуулахаар ажилласан ч бүтэлгүйтсэн байна.
Тиймээс жил гаруй октагонд гараагүй хоёр тамирчны тулаан “UFC 241”-ийн хамгийн анхаарал татсан тулааны нэг байх нь дамжиггүй юм.
Ромеро сүүлийн тулаанаа өнгөрсөн оны зургадугаар сард “UFC 225”-д Роберт Виттэйкерийн эсрэг хийж ялагдсан бол Коста мөн өнгөрсөн оны долдугаар сард “UFC 226-д” Урая Холлыг буулгаж авсан аж.
Йоель Ромеро, Пауло Коста нарын тулаан дөрөв дэх удаагаа зарлагдлаа | ||
Үзсэн: 400 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.