Шууд Chart

Мастеруудын УАШТ энэ амралтын өдрүүдэд болно

2019-05-09 11:34:04

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос УАШТ-ээ энэ амралтын өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулах гэж байна.

Чөлөөт бөхийн ахмад мастеруудын аваргыг тодруулах, тив дэлхийн аваргад өрсөлдөх тамирчдыг шалгаруулах, ахмад тамирчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээн сүүлийн жилүүдэд тогтмол зохиогдож байгаа юм.

Энэхүү тэмцээнд Монгол Улсаас гадна бусад улсын мастерууд ч оролцох боломжтой. Дөрөв дэх удаагийн тэмцээнийг “А” (35-40) “В” (41-45) “С” (46-50) “D” (51-55) “Е” (56-60) ангиллын 55-62, 70, 78, 88, 100, 100-130 кг-ын жингийн ангиллаар зохион байгуулна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Мастеруудын УАШТ энэ амралтын өдрүүдэд болно  
Үзсэн: 582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй