Шууд Chart

“Trophy-2019” тэмцээнийг Узбекийн багууд тэргүүлж явна

2019-05-09 12:08:42

Олон улсын гандболын холбооны цомын аварга шалгаруулах ”Trophy-2019” тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ОУ-ын гандболын холбоо, Монголын гандболын холбоо хамтран Улаанбаатар хотноо энэ сарын 06-10-нд “Буянт-Ухаа” спортын ордонд явуулж байна.

Тэмцээнд Монгол, Киргизстан, Тажикстан, Туркменстан, Узбекстан гэсэн таван орны 10 багийн, 170 гаруй өсвөр үе /17 нас/ болон залуучуудын /19 нас/ насны охидын ангилалаар тамирчид оролцож байна.

Монгол Улсад хоёр дах удаагаа болж буй уг тэмцээн дөрөв дэх өдрөө тойргийн системээр үргэлжлэн явагдаж байгаа ба одоогоор 17 , 19 насны ангилалд аль алинд нь Узбекстаны баг тамирчид тэргүүлж Монгол, Туркменстан, Тажикстаны баг удаалж явна. Шийдвэрлэх медалийн төлөө тоглолтууд өнөөдөр, маргааш явагдана.

Олон улсын гандболын цомын тэмцээнийг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байна. Мөн “ETV” телевиз /etvhd.mn/ тэмцээний хуваарийн дагуу албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулж буй. Түүнчлэн Монголын гандболын холбоо /Mongolian handball federation/ фэйсбүүк хуудас болон тус холбооны www.handball.mn сайтаар төрөл бүрийн мэдээлэл, зураг тавигдан гарч байна.

Мөн энэ тэмцээний мэдээлэлүүд олон улсын гандболын холбооны www.ihf.info сайт болон Asian handball federation фэйсбүүк хуудасаар дэлхийн 207 орон түүний дотор Азийн 45 улсад байнга сурталчлагдан, мэдээлэлүүд нь тавигдсаар байгаа билээ.

Дашрамд дуулгахад, тэмцээний техникийн төлөөлөгчөөр Хорватын иргэн Жосиф Посавик, Норвегийн И.Шестаков, БНСУ-ын иргэн, олимп, дэлхийн аварга Жонг Хо нар ажиллаж байгаа бол БНХАУ, Оман, Иран, Тайланд гэсэн орны найман олон улсын шүүгч тэмцээнийг удирдан явуулж байна.

Тэмцээний дүн ба хуваарь: 

5 сарын 09-нд /Пүрэв гариг/ 

10:00    Киргизстан - Туркменстан (17 нас)

12:00    Mонгол – Tажикстан (19 нас)

14:00    Mонгол- Tажикстан (17 нас)

16:00   Узбекстан- Туркменстан (19 нас)

 5 сарын 10-нд /Баасан гариг/ 

09:00    Туркменстан - Mонгол (17 нас)

11:00     Tажикстан - Узбекстан (19 нас)

13:00    Узбекстан - Киргизстан (17 нас)

15:00    Киргизстан –Mонгол (19 нас)

17:00   Хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслол

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Trophy-2019” тэмцээнийг Узбекийн багууд тэргүүлж явна  
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй