
Унгар Улсад зохион байгуулагдах морьт харвааны ДАШТ энэ сарын 16-21-нд болох бөгөөд үүнд манай улсаас Э.Батбилэг оролцохоор өнөөдөр хүлгийн жолоо заллаа.
Тэрбээр Монголын үндэсний морьт харвааны холбооны тамирчнаас гадна Монголын киноны орлон тоглогчдын “Mongol Stunt” холбооны гишүүн аж.
Нэг үгээр хэлэхэд түүний албан ёсны ажил нь орлон тоглогч юм. “Үргээлэг”, “Босуул”, “Байтаг богд”, “Марко поло”, “Мулан” зэрэг кинонд орлон тоглогчоор ажилласан байна.
Түүний амжилтыг дурдвал УАШТ-д гурав, Монголд болсон олон улсын тэмцээнээс хоёр удаа түрүүлж байсан бол ДАШТ-нд анх удаа оролцох гэж байна.
Унгарт болох тэмцээн нь хоёр дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд одоогоор 30 гаруй улсын тамирчин бүртгүүлээд буй. Бүртгэл хараахан хаагдах болоогүй аж.
Харин өнгөрсөн жил болсон тэмцээнд 27 орны 186 тамирчин өрсөлдсөн байна.
Тамирчин Солонгос, Турк, Унгар стилээр харваж төрөл бүртээ байр эзэлнэ. Ийнхүү өмнөх гурван төрлөөс шалгарсан 10 тамирчин экстрем төрөлд өрсөлдөж, гран при гардах юм байна.
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн тэмцээн насанд хүрэгчид, өсвөр гэсэн хоёр ангилалд явагджээ. Үүнд манай улсаас Э.Эрдэнэ оролцсон бөгөөд тэрбээр Солонгос төрлөөс мөнгөн медаль хүртжээ.
Харин доорх зурганд Э.Батбилэг орлон тоглогчоор ажиллаж байх үе юм.








Э.Батбилэг морьт харвааны ДАШТ-д оролцохоор хүлгийн жолоо заллаа | ||
Үзсэн: 1789 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.