
Монголын рок попын ертөнцөд өөрийн өвөрмөц стиль имиж, дүр төрх, дуу хоолойгоороо ялгарч чадсан “альтернатив” хэмээх тодотголтой дуучин Х.Отгончимэг уран бүтээлдээ эргэн ирэх нь ээ.
Түүний “Заримдаа”, “Нэгэн залуу”, “Чамайг би хайрласаар” зэрэг олон уран бүтээл хэдийнэ залуусын дуулах дуртай дууны нэг болсон юм.
Өөрөөсөө хэдэн насаар ах, даруухан эрийг ханиараа сонгосон гэдгээ олноос нуудаггүй тэрбээр уран бүтээлээ ч орхиогүй гэдгээ цахим хуудасдаа биччжээ.
“Альтернатив” тодотголоо “Алдарт эх”-ийн одонгоор сольсон дуучин Х.Отгончимэг “Тун удахгүй ийм дүрээрээ нэг сайхан мэдээтэй уулзана даа. Хүн ямар нэг зүйл бүтээх гэж ирдэг бол би дуу дуулах гэж л ирсэн байх” хэмээжээ.
Мөн “Лемонс” хамтлагтай хамтарч байгааг эх сурвалж мэдээллэв.
“Альтернатив” Отгоо уран бүтээлдээ эргэн ирнэ | ||
Үзсэн: 1251 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.