Шууд Chart

Бразилийн Конгрессын гишүүн Давид Соаресыг хүлээн авч уулзав

2019-05-10 09:07:46

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Бразил улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ноён Давид Соаресыг ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Монгол, Бразилийн улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол, аялал жуулчлал, спортын салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Бразилийн Конгрессын гишүүн хоёр улсын бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн маркетингийг сайжруулах, оюутан сургах, жүдо, жюү жицү, хөлбөмбөгийн спортын чиглэлээр дасгалжуулагч, тамирчин солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Сайд Д.Цогтбаатар түүнийг Бразилийн Конгресс дахь Бразил, Монголын Найрамдлын бүлгийн гишүүнээр орж ажиллахыг урив.

Ноён Давид Соарес 2019 оны тавдугаар сарын 10-11-нд Улаанбаатар хотноо болох “Frontier Fintech Summit 2019” олон улсын арга хэмжээнд оролцох юм.


Бразилийн Конгрессын гишүүн Давид Соаресыг хүлээн авч уулзав   
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй