Шууд Chart

Хөгжмийн зохиолч Б.Шаравын алтан пянз хэвлэгджээ

2019-05-10 12:20:45

Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав "Хоёрдугаар симфони" нэртэй алтан пянз хэвлүүлжээ.

Уг пянзанд нь түүний шилдэг таван бүтээл багтсан бөгөөд энэ сарын 22-нд нээлтээ хийх юм байна.

Дэлхийн 62 орны 100 гаруй хөгжмийн зохиолч оролцсон олон улсын хөгжмийн гуравдугаар их наадам ЗХУ буюу одоогоор ОХУ-ын Ленинград (Санкт-Петербург) хотноо зохион байгуулагдаж, уг наадамд Б.Шаравын “Хоёрдугаар симфони”-ийг 1988 оны тавдугаар сарын 22-ны үдэш Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын филармонийн тайзнаа Литвийн удирдаач Гинтарас Ринкявичюсын удирдлага дор Литвийн филармонийн симфони найрал хөгжимдөж, Ленинград хотын М.И.Глинкийн нэрэмжит найрал дууны хамтлагийн дуучид дуулан эгшиглүүлж байжээ. Тэр үдшийн гол хүн нь мэдээж симфонизмд шинэ хөг нэмж, Монголын сонгодог хөгжмийн шинэ чиг хандлагыг тодорхойлж, түүнийгээ олон улсад тунхаглан сонордуулсан хөгжмийн зохиолч Б.Шарав байв.

Дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэж ирсэн алдарт “EMI 1440” төхөөрөмжөөр 300 ширхэгийг Английн нийслэл Лондон хотод хэвэлжээ. Мөн борлуулалтын орлого 100 хувь түүний “Б.Шарав сан"-д орж, их хүмүүний эмчилгээнд зориулагдах аж. 

Сонирхуулахад, дэлхийн хүн төрлөхтний соёлын өв болон өвлөгдөн үлдэх онцгой бүтээлийг “Өв”-д бүртгэдэг. Тэгвэл Б.Шаравын дараах таван бүтээл багтжээ.

1 дүгээр тал: ХОЁРДУГААР СИМФОНИ 1987 он
2 дугаар тал: МОНГОЛ ОРОН БАДАРТУГАЙ 2011 он
3 ЭХИЙН СЭТГЭЛ ШИГ 2018 он
4 дугаар тал: ЗУУРДЫН ОРОН 1998
5 дүгээр тал: ТРИО 1980 он.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөгжмийн зохиолч Б.Шаравын алтан пянз хэвлэгджээ  
Үзсэн: 1265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй