
Кино продюсер Д.Ангараг АНУ дахь Монгол Улсын соёлын элчээр томилогдлоо. Элчин сайд Ё.Отгонбаяр Д.Ангарагт Вашингтон хот дахь Дэлхийн банкны байранд болсон “Монголын өвийн өдрүүд” соёлын арга хэмжээний нээлтийн үеэр “Монгол Улсын соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулсан байна.
АНУ-ын кино зураглаачдын холбоонд ажилладаг Д.Ангараг нь 2000 оноос хойш Монголын кино урлагийн салбарт идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд “Чингисийн хүүхдүүд” кино бүтээснээрээ олонд танигдсан билээ.
Тэрбээр Монгол Улсын соёлын элчээр томилогдон ажиллахаа Монгол Улсын соёл, урлагийг дэлхий дахинд сурталчлан таниулах, хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, АНУ-д монголын кино өдөрлөг, сургалт, семинар зохион байгуулах, уран сайхны кино, төсөл хэрэгжүүлэх, үзэсгэлэн гаргах, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Кино продюсер Д.Ангараг АНУ дахь Монгол Улсын соёлын элчээр томилогдлоо | ||
Үзсэн: 951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.