
Олон улсын теннисний холбооноос зохион байгуулж буй Азийн аварга шалгаруулах 14 насны нэгдүгээр дивизионы теннисний тэмцээн Узбекистан Улсын Ташкент хотод үргэлжилж байна.
Энэ сарын 6-18-ны хооронд болох уг тэмцээнд ОУТХ-ны багт эх орноо төлөөлж Ч.Маралгоо, Ч.Марта нар ур чадвар, чансаагаараа тэнцэн оролцож буй юм.
ОУТХ-ны багийг гурван дасгалжуулагч ахлах бөгөөд Монгол Улсаас сонгон ажиллуулж байна.
Сонирхуулахад, ирэх долдугаар сарын 3-14-ны хооронд Итали Улсын Наполи хотод болох оюутны Универсиад наадамд манай тамирчид оролцох юм.
Ч.Маралгоо, Ч.Марта нар Ташкентад өрсөлдөж байна | ||
Үзсэн: 702 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.