Шууд Chart

Мастерууд спортын төв ордонд хоёр өдөр хуран чууллаа

2019-05-13 13:20:30

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны УАШТ энэ амралтын өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд боллоо.

Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгч, МЧБХ-ын дэд ерөнхийлөгч Б.Өнөбаатар, Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, МЧБХ-ын дэд ерөнхийлөгч, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, мастеруудын дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Болд, ММБТСХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, МҮОХ-ны зөвлөх, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, МЧБМХ-ны удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, 1989 оны дэлхийн аварга, Азийн болон Европын аварга, Буриадын нэрт бөх Борис Будаев, ОХУ-ын Смоленск мужийн чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Олег Маренков, Буриадын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Сергей Замбалов, БНСУ-ын Инчёнь хотын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Ань Хан Сон, БНХАУ-ын ӨМӨЗО-ны чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга Сэцэнбаатар, МЧБХ-ын дэд ерөнхийлөгч, ДБНХ-ны хүндэт шүүгч Н.Дүгэрсүрэн, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, ОУХМ Ло.Энхбаяр, “Токио-1964” олимпийн наадам оролцсон, ахмад тамирчин Б.Санжаа, ахмад дасгалжуулагч Г.Баясгалан, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, МЧБМХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга ОУХМ Д.Ганбат нарын хүндэт зочид оролцов. 

Нээлтийн ёслолын үеэр мастеруудын ДАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт ОУХМ Х.Нямдоржийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор, “Скопье-2019” мастеруудын дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Болд, “Валбжих-2016” мастеруудын дэлхийн аварга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном нарыг Монголын мастеруудын холбооны Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цолоор тус тус шагнасан юм. Түүнчлэн МЧБМХ жил бүр нэг ахмад тамирчинг 500 мянган төгрөгөөр урамшуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн шагналыг “Хөдөлмөр” нийгэмлэгээс олон зуун шавь бэлдсэн Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Хангайн Намширт олгов.
Дөрөв дэх удаагийн тэмцээнийг нээлттэй хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны бөхчүүд Улаанбаатар хүрэлцэн ирж, манай мастеруудтай хүч үзсэнээрээ онцлог боллоо. ОХУ-аас найман бөх барилдснаас зургаан алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай нутаг буцаж байна.

Нийт 200 гаруй тамирчин “А”, “В”, “С”, “D”, “Е” ангиллын 62, 70, 78, 88, 100, 130 кг-ын жинд 120 багц медалийн төлөө өрсөлдлөө. “Валбжих-2016” мастеруудын дэлхийн аварга, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Баатарсүрэн, Белград-2014” мастеруудын ДАШТ-ий хүрэл медальт, “Тулгат” клубийн тамирчин ОУХМ Д.Ганбат, “Скопье-2018” мастеруудын ДАШТ-ий хүрэл медальт, Дорноговь аймгийн тамирчин спортын мастер Б.Баттөр, “Тулгат” клубийн тамирчин спортын мастер Н.Баатар, Хөвсгөл аймгийн тамирчин спортын мастер О.Баатархүү нар мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрвөн удаа зохион байгуулагдахад бүгдэд нь түрүүлэв.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

“А” АНГИЛАЛ (35-40 нас)
62 кг: 1. Ө.Ууганбаяр (Хангарьд) 2. С.Сайнбаяр 3. Эрдэнэбаяр (хоёул Дорноговь), Уртнасан (Дархан-Уул)
70 кг: 1. Түмэн Цырендоржиев (ОХУ) 2. М.Эрдэнэбаяр (Дархан-Уул) 3. Д.Энхбаяр (Арслан), Б.Мөнх-Оргил (Цастын барс)
78 кг: 1. Х.Магвандорж (Хөх эрчис) 2. Ц.Ганзориг (Өмнөговь) 3. Б.Эрдэнэболд (73 дугаар сургууль), Б.Батбаатар (Приус центр)
88 кг: 1. О.Пүрэвдорж (Төв) 2. Г.Энх-Эрдэнэ (Өмнөговь) 3. Б.Очгэрэл (Мастеруудын холбоо), Д.Чимиддорж (ҮБТДС)
100 кг: 1. Б.Идэрсайхан (Өмнөговь) 2. Ц.Болдбаатар (Хангарьд) 3. Г.Алтангэрэл (805 дугаар анги), Д.Уламсайхан (Ховд)
130 кг: 1. Баатарсүрэн (Хүч) 2. Ц.Отгонбаяр (Чингэлтэй) 3. Гансүх (Увс), Отгонсүрэн (Баянзүрх)

“В” АНГИЛАЛ (41-45 нас)
62 кг: 1. Ж.Хурц (Хан-Уул) 2. Г.Тогтуунбаяр (Өвөрхангай) 
70 кг: 1. Т.Түмэн (Дархан-Уул) 2. С.Чинбат (Тулгат) 3. О.Батхуяг (Арслан), Н.Болорсайхан (Налайх)
78 кг: 1. Б.Азархад (Хөдөлмөр) 2. Б.Эрдэнэбаяр (Тулгат) 3. С.Баатар (Орхон), Б.Түмэнбаяр (73 дугаар сургууль)
88 кг: 1. Д.Ганбат (Тулгат) 2. Г.Энхсүх (Өмнөговь) 3. Д.Ганбат (Арслан), Б.Баянсан (Хөдөлмөр)
100 кг: 1. Батор Цыренов (ОХУ) 2. С.Энхбат (Хөдөлмөр) 3. Н.Баярмагнай (Увс нуур), И.Батсайхан (Завхан)
130 кг: 1. Ч.Бямбадорж (Баянзүрх) 2. Д.Түмэнжаргал (Говьсүмбэр) 3. Б.Батхөлөг (Арслан), Д.Амгаланбаатар (Баянзүрх)

“С” АНГИЛАЛ (46-50 нас)
62 кг: 1. Г.Баатарсүрэн 2. М.Отгонбаяр 3. Т.Батнасан (бүгд Хангарьд), Ц.Гантулга (Шонхор)
70 кг: 1. Н.Баатар (Тулгат) 2. Ж.Ганболд (Өмнөговь) 3. Б.Алтанзул (Аваргууд), Ц.Гансүх (Налайх)
78 кг: 1. Ч.Пүрэвбаяр (Арслан) 2. Д.Мөнх-Эрдэнэ (Аваргууд) 3. Д.Цэрэндаш (Хангарьд), Д.Мягмардорж (Сэлэнгэ)
88 кг: 1. Л.Нямчулуун (Тулгат) 2. Сэцэнбаатар (БНХАУ, ӨМӨЗО) 3. Б.Зоригтбаатар (Төв), Ц.Чинбат (Хэнтий)
100 кг: 1. М.Жамъянпүрэв (Хилчин) 2. Н.Баатархүү (Замчин) 3. Ч.Амарсанаа (Хангарьд), Д.Баярдалай (Арслан)
130 кг: 1. Б.Пүрэвсүрэн (Баянзүрх) 2. Ш.Баянмөнх (Дархан-Уул) 3. Л.Лхагвадорж (Налайх), Д.Пүрэвжав (Баянзүрх)

“D” АНГИЛАЛ (51-55 нас)
62 кг: 1. Баяр Очиров (ОХУ) 2. Т.Сүхбаатар (Женко) 3. Н.Луу (Дархан-Уул), М.Цогтсайхан (Тулгат)
70 кг: 1. Жамшед Максудов (ОХУ) 2. Д.Алтайбаатар (Цастын барс) 3. Ч.Хөхөө (Алдар), Р.Эрдэнэ-Очир (Дархан-Уул)
78 кг: 1. О.Баатархүү (Хөвсгөл) 2. Амарбаяр (Аваргууд) 3. Мягмарчулуун (Налайх), Н.Мөнхбат (Алдар)
88 кг: 1. Б.Баттөр 2. С.Баярсайхан (хоёул Өмнөговь) 3. Б.Гантөмөр (Цастын барс), Ц.Ганбаатар (Төв)
100 кг: 1. Г.Эрдэнэбаяр (ЦЕГ) 2. С.Балданхорлоо 3. С.Баяраа (хоёул Хангарьд) 3. Ж.Цандэлэг (Төв)
130 кг: 1. К.Канат (Налайх) 2. Ч.Эрдэнэчулуун (Баянзүрх) 3. Д.Пүрэвжав (Говь-Алтай), Д.Ганхуяг (Хангарьд)

“Е” АНГИЛАЛ (56-60 нас)
62 кг: 1. Х.Ганболд (ҮБТДС) 2. Б.Жавхлантөгс (Хангарьд) 3. Виктор Ильенко (ОХУ), Д.Ганхуяг (Өмнөговь)
70 кг: 1. Евгений Дайндапов (ОХУ) 2. Г.Алтангэрэл (Женко) 3. Н.Болд (Хангарьд), Г.Буянтогтох (Замчин)
78 кг: 1. Д.Алтаншагай (Баянзүрх) 2. Ж.Пүрэвхүү (Жест жүүс) 3. Ө.Насанжаргал (Өвөрхангай), С.Баасанчулуун (Тулгат)
88 кг: 1. Матвей Илюхинов (ОХУ) 2. Л.Самбахүндэв (Женко) 3. С.Батчулуун (Баянгол), П.Ганболд (Автотээврийн үндэсний төв)
100 кг: 1. Б.Бат (Сүхбаатар дүүрэг) 2. Ч.Энх-Отгон (Хангарьд) 3. Р.Нэргүй (Хан-Уул), Ж.Өлзийбаяр (Улаанбаатар төмөр зам)
130 кг: 1. Б.Баттөр (Дорноговь) 2. Я.Ганбат (Баянгол)

 





























Нийтэлсэн: У.Баярсайхан

Мастерууд спортын төв ордонд хоёр өдөр хуран чууллаа  
Үзсэн: 1879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй