
Монголын авто мастеруудын холбооноос зохион явуулдаг уралдаануудын нэг нь “Baja Mongolia” уралдаан энэ сарын 18, 19-нд Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болно.
Нийт 50 километр замыг гурван удаа тойрч уралддаг энэхүү уралдаан “UAZ”, “UTV”, “MOTO”, “SUV”, “ATV” гэсэн таван төрөлтөөр болдог билээ.
Авто болоод мото спорт сонирхогч, үзэгч, хөгжөөн дэмжигчдийг нэгэн дор цуглуулдаг уламжлалт уралдаануудын нэг юм.
Түүнчлэн ралли, кроссыг бодвол тамирчид нь өгөгдсөн цэгийн дагуу явж замаа урьдчилан үзээд уралддагаараа онцлогтой аж.
Аймаг, сум дамжин хол зам туулж уралддаг раллиг үзэгч, фэнүүд нь дагаж явж үзхэд хүндрэлтэй байдаг бол “BAJA150” тэмцээнийг гэр бүлээрээ агаар салхинд гарч амрангаа сонирхож, авто болоод мото спортын тамирчдаа дэргэдээс нь хөгжөөн дэмжих боломжтой юм.
Уралдааны үеэр сэлбэг, техникийн холбогдолтой худалдаа, автомашиндаа үзлэг оношлогоогоо хийлгээд авах зэрэг цаг зав хэмнэсэн олон арга хэмжээ болох юм байна.
“Baja Mongolia” уралдаан энэ амралтын өдрүүдэд болно | ||
Үзсэн: 2338 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.