
МҮОНРТ-тэй “Өнөр бүл” төвийн гурван багш, 18 сурагч ирж танилцлаа. Тэд анх удаа уг байгууллагын босгоор алхаж байгаа бөгөөд “Студи 600”, “Цагийн хүрд” хөтөлбөрийн өрөө зэрэг тэр бүр хүний орж байгаагүй зүйлтэй танилцсан юм.
Мөн “Энэ нь яадаг юм. Энэ нь ямар учиртай вэ” хэмээн зогсоо зайгүй шалгаах нь зөвхөн цэнхэр дэлгэцээр л харж байсан зүйлээ гараараа барьж байгаадаа дотно санагдаж буй мэт.
Гэхдээ хичээлээ хийгээд үлдсэн зарим сурагч нь МҮОНТ-ээс эрхлэн явуулдаг “Нэг минут нэг сая” цэнгээнт нэвтрүүлэгт өнгөрсөн жил оролцож, унадаг дугуй бэлгэнд авч байснаа дуулгасан юм.
Энэ үеэр МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц бяцхан хүүхдүүдэд хандаж “Та бүхэн хичээлээ сайн хийж, сайн хүн болж хүмүүжээрэй. Над шиг захирал болохыг ерөөе” гэв.
Үүний дараа уг төвийн сурагчдын зөвлөлийн дарга нь Л.Нинжжамц захиралд “Бидний байгууллагатайгаа танилцах боломж олгож байгаад талархлаа илэрхийлье. Манай төвийн гар урлалын сургалтын төвд хичээллэдэг долдугаар ангийн сурагч танд зориулж үүнийг бүтээсэн юм. Танд дурсгал болгож гардуулья” хэмээн хар зүстэй азаргыг цаасан хайчилбараар урласнаа дамжуулжээ.
Ийнхүү тэд МҮОНРТ-ийн логотой бэлэг гардаж, автобусандаа суун хөдөлсөн юм.



“Өнөр бүл” төвийн багш, сурагчид МҮОНРТ-тэй танилцлаа | ||
Үзсэн: 626 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.