![](/uploads/201905/news/thumb/25254e2803fe1b02fbf8b7f04bb4cf9b_x3.jpg)
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын аялал жуулчлал, үйлчилгээний чигэлэлээр ажилладаг “Мэссэ Штутгарт” компанийн гүйцэтгэх захирал Роланд Блейнрот нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр 2021 онд Штутгарт хотноо болох олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт Монгол улс хамтрагчаар оролцох, монгол орны аялал жуулчлалын салбарын цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцлоо. Энэхүү үзэсгэлэнд 2019 онд 260 мянган зочид, 1500 орчим хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцох урьчилсан тооцоо байгаа юм байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар аялал жуулчлал болмонгол орны хувьд эдийн засгийн чухал салбар болохыг тэмдэглээд, европын эдийн засгийн томоохон бүс нутагт болох үзэсгэлэнд урьж байгаад талархлаа илэрхийлэв.
“Мэссэ штутгарт” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 566 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.