Шууд Chart

“Үндэсний ялагч-2019 “ моно жүжгийн улсын уралдаан болно

2019-05-17 10:15:02

Монголын моно жүжгийн төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний ялагч-2019 “ моно жүжгийн улсын уралдаан ирэх зургадугаар сарын 17-нд Улсын хүүхэлдэйн театрт зохион байгуулагдахаар болжээ.

Тодруулбал УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан Монголын моно жүжгийн төвийг үүсгэн байгуулж 2015 оноос эхлэн “Ялагчдын цуваа” олон улсын фестивалийг эх орондоо уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн юм.

Тус фестивалийг угтан мөн оноос эхлэн Үндэсний ялагч моно жүжгийн улсын уралдааныг мэргэжлийн жүжигчдийн дунд зохион байгуулж эхэлсэн бөгөөд өдгөө таь дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.  

Үндэсний ялагч улсын уралдаанд түрүүлсэн цор ганц ялагч “Ялагчдын цуваа” олон улсын уралдаант фестивальд оролцох эрхтэй болох бөгөөд олон улсын өндөр зэрэглэлийн жүжигчидтэй өрсөлдөж, цаашлаад моно жүжгийн олон улсын  фестивалиудад уригдан оролцох боломж нээгдэх юм.  

 



Нийтэлсэн: У.Баярсайхан

“Үндэсний ялагч-2019 “ моно жүжгийн улсын уралдаан болно  
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй