Шууд Chart

Монголын үндэсний музейгээс олон улсын музейн өдрийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлнэ

2019-05-17 12:03:18

Жил бүрийн тавдугаар сарын 18-ныг олон улсын музейн өдөр болгон зохион байгуулдаг. Энэхүү өдрийг 150 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын музейн холбооны санаачлагаар 1978 оноос эхлэн тэмдэглэх болжээ.  Харин  1992 оноос энэ  өдрийг  тодорхой нэг сэдвийн дор зохион байгуулах санаачилга гаргасан байна.

Манай улсын хувьд 2003 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил дэлхий даяар “Соёлын амин зангилаа нь Музей: Уламжлал шинэчлэл" сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх аж.

Манай Улсын хувьд тавдугаар сарын 18-нд амралтын өдөр тохиож байгаа тул Монголын үндэсний музейгээс олон улсын музейн өдрийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. 

Эл өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний музейгээс ЕБС-иудын дунд зохион байгуулж буй олон талт сургалтын хөтөлбөрт хамрагдсан сурагчдын хичээлийн үр дүн,  туршлагыг хэлэлцэх, музейн нийгэмд үйлчлэх үүрэг, хүртээмж, үр дүнг танилцуулах аж. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын үндэсний музейгээс олон улсын музейн өдрийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлнэ   
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй