
UFC-гийн дэлхийн аварга Конор Макгрегор орон гэргүй Ирландчууддаа зориулан томоохон хэмжээний найман орон сууц бариулж байгаа гэнэ.
Тэрбээр Ирланд үндэстэн. Мөн амжилтанд хүрэхэээсээ өмнө өөрийн гэсэн орон гэргүй байсан бөгөөд “Би энэ амьдралыг сайн мэдэх учир элэг нэгтнүүд маань ийм хэцүү амьдралыг үзэх ёсгүй. Иймд би чадах хэмжээгээрээ энэ байшинг барих гэж байна” хэмээжээ.
Өдгөө тэрбээр тансаг амьдралын хэв маягийг эрэлхийлэгч гэдгээрээ зартай. Рингийн хаан тулаан хийж олсон мөнгөөрөө Лас-Вегас болон төрөлх Дублин хотдоо тансаг харш сүндэрлүүлээд байна. Арван жилийг хамтдаа үдэж буй найз бүсгүй Ди Девлин, хүүтэйгээ эдгээр харшдаа амьдардаг.
Тодруулбал зугаа цэнгэлийн хот Лас-Вегасийн хаалттай бүсэд 1,5 акра талбай эзлэн орших МакГрегорийн харшийг Mac Mansion хэмээн нэрийддэг. Нутгийн оршин суугчид Наран ургах уул хэмээн нэрлэдэг энэ толгодоос Вегасыг алга дээрээсээ мэт бүрэн тольдох боломжтой гэнэ.
Мөн тансаг автомашины хорхойтон. Түүний гаражид BMW i8, Cadillac Escalade, Mercedes Benz, BMW 5-Series зэрэг 8 шилдэг хүлэг сойгоостой.







Конор Макгрегор орон гэргүй Ирландчууддаа зориулан найман орон сууц барьжээ | ||
Үзсэн: 874 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.