Шууд Chart

Хөгжмийн зохиолч Б.Шаравын алтан пянзны нээлт өнөөдөр болно

2019-05-22 12:20:13

Монголын сонгодог хөгжмийн шинэ чиг хандлагыг тодорхойлж, түүнийгээ олон улсад тунхаглан сонордуулсан хөгжмийн зохиолч Б.Шаравын "Хоёрдугаар симфони” алтан пянзыг Лондон хотоос авч иржээ.

Энэхүү пянзыг Дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэж ирсэн алдарт “EMI 1440” төхөөрөмжөөр 300 ширхгийг Английн нийслэлд хэвлэсэн нь энэ юм байна. Пянзны нээлт өнөөдөр болох юм. Уг пянзанд нь түүний “Монгол орон бадартугай” 2011 он, “Эхийн сэтгэл шиг” 2018 он, “Зуурдын орон” 1998, “Хоёрдугаар симфони” 1987 он,  “Трио”1980 он гэсэн шилдэг таван бүтээл багтсан аж.

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын  “Хоёрдугаар симфони”-ийг хамгийн анх 1988 оны тавдугаар сарын 22-ны үдэш Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын филармонийн тайзнаа Литвийн удирдаач Гинтарас Ринкявичюсын удирдлага дор Литвийн филармонийн симфони найрал хөгжимдөж, Ленинград хотын М.И.Глинкийн нэрэмжит найрал дууны хамтлагийн дуучид дуулан эгшиглүүлж байсан түүхтэй. Зөвлөлт Холбоот Улсын /одоогийн ОХУ/ Ленинград /Санкт-Петербург/ хотноо болсон тус наадамд дэлхийн 62 орны 100 гаруй хөгжмийн зохиолч оролцож байжээ. Дашрамд дурдахад, дээрх пянзнаас олсон орлогыг хөгжмийн зохиолчийн эмчилгээнд зориулах юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөгжмийн зохиолч Б.Шаравын алтан пянзны нээлт өнөөдөр болно   
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй