
УДЭТ-ын тайзнаа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдорж агсны зохиол “Хайрын виз” жүжгийг 20-иод жилийн өмнө анх удаа тоглож байв.
Тэгвэл түүнээс хойш буюу энэ сарын 28-30-нд тус театрын тайзнаа Монгол Улсын ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү Батболд найруулан тавихаар болжээ.
Залуусын хайр дурлалын сэдэвт уянгын драмын тус жүжигт орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн бөгөөд хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлдэг байна.
“Хайрын виз” жүжиг
Найруулагч М.Батболд
Дүрүүдэд:
- Жаргал – Т.Сэргэлэн
- Цэнгэл – О.Майдарравжаа
- Сүндэр – П.Мягмарсүрэн
- Ану – Ц.Цэлмүүн
- Аав – СТА М.Түвшинхүү
- Ээж – МУГЖ Ж.Оюундарь
Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү “Хайрын виз” жүжгийг найруулжээ | ||
Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.