Шууд Chart

Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа аавдаа зориулж ном бичжээ

2019-05-23 12:12:05

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийг тэрбээр өөртөө биш аавдаа зориулах нь ээ. Тодруулбал, агаарын спортын зууны манлай тамирчин, шүхрийн болон уулын спортын ОУХМ, аав Дагвын Отряд агсны амьдрал, спортын түүхийг мөнхөлсөн “Хүн шувуу” баримтат кино, дурсамж номыг бичиж, өнөөдөр уншигчдын хүртээл болгох гэнэ.

Номын эзэн энэ тухай ярихдаа олон жилийн ажил, судалгаа, эрэл хайгуул, олимпийн медальд хүрэхээс дутуугүй зүтгэл, цаг хугацааг зориулсан гэв.

Монголд хамгийн олон буулт хийж, 3820 удаа шүхрээр амжилттай газардсан жинхэнэ “Хүн шувуу” бол Д.Отряд агсан.

Энэ рекордыг одоо ч эвдээгүй юм. 4130 метрийн өндөртэй Сутай хайрханы оргилд онгоцноос өндрийн буулт хийсэн Монголын анхны шүхэрч бол Д.Отряд гуай. 4900 метрийн өндрөөс хийсэн энэ буулт дэлхийн түүхэн дэх хоёр дахь тохиолдол болж байсан. Мэдээж Монголд, Азид анхных. Энэ амжилт ч мөн одоог хүртэл эвдэгдээгүй.

Монголд анх агаарын бөмбөлөг, уулын шүхрийн төрлийг хөгжүүлж, дэлхийн шилдэг 10 гаруй шүхрийн үзүүлбэрийг санаачилж асан түүний амьдрал тэр чигээрээ Монголын уулын спорт, шүхрийн спорт, экстрем спортын халуун түүх билээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа аавдаа зориулж ном бичжээ  
Үзсэн: 1077 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
нэг [127.0.0.xxx] 2019-05-23 16:26
сайхан амжилт байна төр үнэлээгүй гэж үү

Бидэнтэй нэгдээрэй