
Ном зохиогч, хэвлэн нийтлэгч, номын санч, ном уншигч, номын хорхойтон бүхний хүсэн хүлээдэг номын баяр, хямдралтай худалддаа өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.
Өнгөрсөн онд “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө...” уриан дор долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байв.
Үндэсний хэмжээний номын баяраар нийт аймаг, нийслэлийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, зохиолч, яруу найрагчид, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигчид нэгэн дор цуглан номоо солилцож, ном хаялцаж, номоо уншигч залуучуудад таниулдаг сайхан уламжлал тогтжээ.
Номын баяраар та номын дэлгүүр, хэвлэлийн газруудын номыг хямдралтай үнээр худалдаж авах боломжтойгоос гадна хуучин номын худалдаагаар ч дайраад гараарай. Энэ зуны номын баяр, хямдралтай худалдаа тавдугаар сарын 23, 24, 25-нд үргэлжлэх юм.
Номын баяр гурван өдөр үргэлжилнэ | ||
Үзсэн: 1352 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.