Шууд Chart

Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

2019-05-23 17:39:37

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай И.Марчюлёнитег хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахын чухлыг онцолж, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, боловсрол, харилцаа холбоо, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд И.Марчюлёните энэ сарын 26-ны өдөр Улаанбаатарт зохиогдох Европын өдөрлөгийн арга хэмжээ болон ЕХ-ны Элчин сайд нарын ээлжит уулзалтад оролцохын зэрэгцээ тус улсын Засгийн газрын хөгжлийн тусламжаар манай зарим төрийн бус байгууллагуудтай хэрэгжүүлж байгаа эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендерийн тэгш байдлыг хангах төслийн явцтай Сэлэнгэ аймагт очиж танилцах юм.

Түүнчлэн тэрээр Улаанбаатарт ажиллах хугацаандаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерийн сургууль болон ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн удирдлагатай уулзаж хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцоно.


Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав   
Үзсэн: 901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй