
Ахмадын улсын аварга шалгаруулах ширээний тенисний 23 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо “Оч” клубт эхэллээ.
Монголын ширээний теннисний холбооны 60 жилийн түүхэн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн нь спортын мастер Ч.Отгонбаатар агсны нэрэмжит болон зохиогдож байгаагаараа онцлог юм.
Тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нээж үг хэлэв.
23 дахь удаагийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд 60-аас дээш насны 70 гаруй тамирчин, 70-аас дээш насны 24 тамирчин буюу эрэгтэй 45 баг, эмэгтэй 30 гаран баг оролцож байна.
Ирэх есдүгээр сард Монгол Улсад анх удаа Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдана.
Мөн улс орон даяар ахмад үеийн залгамж халаа болсон өсвөрийн тамирчдын хүсэн хүлээдэг Монголын хүүхдийн спортын VI наадам зохиогдоно.
Ахмадын улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн үргэлжилж байна | ||
Үзсэн: 1137 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.