Ванкувер хотноо олон улсын уран зургийн уралдаанд амжилттай оролцсон зураач Ч.Болорын Монгол орны байгалийн яруу тансагийг харуулсан тосон будгийн 30 гаруй бүтээл бүхий үзэсгэлэн тавдугаар сарын 24-ний өдөр Оттава хотноо нээгдлээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Канад Улсад суугаа элчин сайд Я.Ариунболд, ЭСЯ-ны хамт олон болон Оттава дахь монголчууд өргөнөөр оролцов.
Үзэсгэлэнд Ч.Болороос гадна Монреалд амьдарч буй зураач Т.Гантулга, Оттавад оршин суугаа зураач Ц.Бямбатуяа нар мөн өөрсдийн бүтээлийн дээжээс толилуулж байна.
Уран зургийн үзэсгэлэн нээлээ | ||
Үзсэн: 945 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.