Шууд Chart

“Student Miss Mongolia-2019” наадмын финалын шатанд 25 оролцогч шалгарлаа

2019-05-27 10:46:46

“Student Miss Mongolia-2019” наадам энэ жил улсын хэмжээнд тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Таван жилийн ойдоо зориулж урьд жилүүдээс шагналын сан болон хамрах хүрээгээ өргөжүүлсэн бөгөөд өнгөрсөн жилийн тэргүүн мисс маань БНСУ-д зохион байгуулагдсан Дэлхийн оюутан мисс наадамд улсаа төлөөлөн маш амжилттай оролцоод ирсэн билээ.

Энэ жил мөн адил тэргүүн мисс болсон оролцогч тус наадамд улсаа төлөөлөн оролцох эрхээр шагнагдах юм.

Дашрамд дуулгахад тэмцээнд оролцох бүх зардлыг тэмцээний зохион байгуулагчид гаргадаг аж. Мөн шагналт байрын миссүүд гадаадад аялах эрх болон мөнгөн шагнал, хамтран ажиллах байгууллагын шагнал гэх мэт шагналуудын эзэн болдог билээ.

Тэмцээний анхан шатны шалгаруулалт өчигдөр явагдсан бөгөөд нийт бүртгүүлсэн оролцогчдоос шилдэг 25 нь өрөсөлдөх эрхтэй болов. 

Тус тэмцээнд ЕБС болон их дээд сургуулийн 15-23 насны охид, бүсгүйчүүд хамрагдаад байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Student Miss Mongolia-2019” наадмын финалын шатанд 25 оролцогч шалгарлаа   
Үзсэн: 1449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй