Шууд Chart

Ливан Улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав

2019-05-27 17:57:37

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Ливан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд хатагтай Милиа Жаббурыг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Элчин сайд Милиа Жаббур Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг Төрийн нарийн бичгийн даргад гардуулж, Ливан Улсаас Монгол Улсад суух анхны Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байна гээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр юуны өмнө хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх механизмтай болох, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахыг чухалчилж байгаагаа онцлов.

ТНБД Д.Даваасүрэн Элчин сайд Милиа Жаббур-т Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд хоёр орон газарзүйн хувьд алслагдмал хэдий ч харилцаа, хамтын ажиллагааг аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хөгжүүлэх нөөц бололцоо байгаа тухай тэмдэглэж, Элчин сайдын ажилд ГХЯ-наас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Монгол Улс, Бүгд Найрамдах Ливан Улс хооронд 1998 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. 


Ливан Улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 1389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй