Шууд Chart

МУ-ын мэргэн О.Сүхбаатар: Энэ жилийн "Буриад сурын харваа"-нд түрүүллээ

2013-07-08 17:59:59

Өнөөдөр буюу Даваа гарагт Буриад сурын харваа эхэлж цэц мэргэнээ тодрууллаа. Уг наадамд аймаг бүрээс ирсэн мэргэн харваачид ирсэний дунд өнгөрсөн жилийн Буриад харвааны төрөлд түрүүлсэн Улсын Мэргэн О.Сүхбаатар гуайтай энэ наадамд оролцож байхад нь түүнтэй яриа өрнүүлж баярын сэтгэгдлийг нь сонслоо.Тэрээр өнөөдрийн тэмцээнд цэц мэргэнээ сорьж  64 сумнаас 63 онож түрүүлсэн юм.

Та өөрийгөө танилцуулахгүй юу, аль аймгаас ирж уг наадамд оролцож байна вэ?

Намайг О.Сүхбаатар гэдэг.Дорнод аймгийн Баяндун сумаас  ирж оролцож байгаа.

 Та өнөөдрийн тэмцээнд оролцож байгаагын хувьд ямар онцлогтой явагдаж байна гэж бодож байна вэ?

Өнөө жилийн Улсын наадмын Буриад сурын харвааны тэмцээнд  ер нь залуучууд л их мэргэн бэлтгэл сайтай байгаа нь харагдаж байна.  Баян-Өлгий мөн баруун аймгаас буриад сур гэж мэддэггүй хүмүүс ирж сур харваж байгаа нь сайхан санагдлаа.

Та ямар зэрэг цолтой вэ? Улсын баяр наадамд хэд дэх удаагаа оролцож байна?

Би улсын баяр наадамд 5 дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жилийн улсын баяр наадмын Буриад харваанд түрүүлж  Улсын мэргэн цол ОХУ-д болсон Алтаргана наадамд оролцож 64 сумаас 64 онож Олон Улсын хэмжээний мастер цолын болзол хангасан.

 Хэдэн жил сур харваагаар хичээллэж байна вэ?

Найм  дах жилдээ хичээллэж байна. Аймгийнхаа наадамд түрүүлж байсан. Би буриад харваанаас өөр үндэсний сурын халх харваагаар харвадаг. Энэ жил мөн халх харваагаар Улсын баяр наадамд оролцоно.

 Халх харваагаар зэрэг цол авч байсан уу?

Халхын үндэсний сурын харваагаар аймагтаа аймгийн мэргэн цолтой. Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Улсын баяр наадамд 32 онож Мастер цол авсан.

 Халх харваа, буриад харваа юугаараа ялгаатай юм бол оо?

Ялгаатай талууд олон бий. Зайнаасаа хамаараад халх сурын харваа хол зайнаас харвана, буриад сурын харваа 30 метр,45 метр гэсэн хоёр зайнаас харвана, буриад сурын бай их нарийхан эмэгтэй, эрэгтэй гэж ялгалгүй ижил зайнаас харвадаг. Нум сумны хувьд мөн өөр өөр.Сүүлийн үед халх сурын нумаар буриад сурыг харвадаг болж байна. Яагаад гэвэл буриад сур хийдэг хүн олдохоо больсон мөн нум нь ховордож байгаа.

 Халх харвааны нум, буриад харвааны нумны талаар та ярилаа. Энэ хоёр нумны талаар ялгаатай талыг нь яриж сонирхуулахгүй юу?

Буриад харвааны нум маш зөөлхөн ойр зайнд харвадаг учраас алдаа багатай байдаг. Дээр үед буриад зөөлөн нумаар харвахдаа эрхийвлэчлэхгүй чимхэж татаж харвадаг байсан. Хатуу нумыг чимхэж татаад дийлэхгүй. Байт сурыг хараад байхад техникээ буриад сураас хуулсан юм шиг санагддаг.

Буриад сурд ахмад настай хүмүүс нь эхэлж харваад дараа нь залуу балчирууд харвадаг. Одоо буриад сурд зэрэг цол олгодог болоод тэр зэрэг цолтой хүмүүс нь эхэлж харваж насныхаа эрэмбээр харвадаг болсон.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

МУ-ын мэргэн О.Сүхбаатар: Энэ жилийн "Буриад сурын харваа"-нд түрүүллээ  
Үзсэн: 2115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй