
ЦДБЭЧ-ийн гоцлол дуучин, Монгол Улсын гавъяат жүжигчин асан Д.Тунгалагийн нэрэмжит "Хаврын шөнийн бодол" дууны уралдаан Хэнтий аймгийн Галшар сумын төвд боллоо.
Тус сумын засаг даргын санаачилгаар Байлдааны гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт ЦДБЭЧ-тай хамтран зохион байгуулсан энэхүү уралдаанд дөрвөн аймгийн есөн сумын 30 авьяастан оролцож, тэргүүн байрыг Галшар сумын Ч.Ганчимэг эзэлж цом, өргөмжлөл нэг сая төгрөгөөр, дэд байрыг Бор-Өндөр сумын Гэрэлт -Од эзэлж өргөмжлөл 800, гутгаар байрыг Галшар сумын Долгоржав эзэлж 600, Хөвсгөл аймгаас оролцогч Түмэнбаяр 500 мянган төгрөгөөр шагнагдсан бол тусгай байрыг Дархан сумын иргэн Нямсүрэн, Баянмөнх сумын Төрбат нар тус бүр 200000 төгрөгөөр, Хэрлэн сумын Адьяасүрэн Хаврын шөнийн бодол дууны хөгжмийн зохиолч Д.Бадарчийн нэрэмжит шагнал 300000 төгрөгөөр Галшар сумын оролцогч А.Даваасамбуу ЦДБЭЧ-ийн нэрэмжит шагнал цом мөнгөн шагналаар тус тус шангагдлаа.
Тэмцээнийг ЦДБЭЧ-аас мэргэжлийн шүүгчид шүүн явуулж ивээн тэтгэгчээр Д.Тунгалагийн үр хүүхэд төрөл төрөгсөд оролцож, ЦДБЭЧ-ийн 30 гаруй хүний бүрэлдхүүнтэй уран бүтээлч нутгийн иргэд үзэгч түмэнд уран бүтээлээр үнэ төлбөргүй үйлчилж бэлэг барьсан юм.






Монгол Улсын гавъяат жүжигчин Д.Тунгалаг агсны нэрэмжит дууны уралдаан боллоо | ||
Үзсэн: 1528 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.