
Европт зохион байгуулагддаг томоохон үзэсгэлэнгүүдийн нэг олон улсын дүрслэх урлагийн зуны үзэсгэлэн энэ жил 21 дэх удаагаа уламжлал ёсоор ХБНГУ-н Бюделсдорф хотын үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.
“Норд Арт-2019”-д үзэсгэлэнд манай улсын уран бүтээлчдийн шилдэг бүтээл тав дахь жилдээ толилуулагдах гэж байгааг дуулгахад таатай байна.
Хилийн чанадад уран бүтээлчиддээ гүүр болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ-н мэргэжлийн чадварлаг баг “Норд Арт” үзэсгэлэнгийн албан ёсны хамтын ажиллагааны түншээр үргэжлүүлэн амжилттай ажиллаж байна.
ХБНГУ-ын Шлесвиг-Хольштайн мужийн өдөр тутмын хэвлэлд Монгол уран бүтээлчид болон тэдний уран бүтээлүүдийн тухай нийтлэл хэвлэгдсэнийг уншигч танаа хүргэж байна.




“Норд Арт-2019”-д үзэсгэлэнд манай улсын уран бүтээлчдийн шилдэг бүтээл тавигдана | ||
Үзсэн: 604 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.