Шууд Chart

“Данийн хааны балет”-ын тэргүүн гоцлоочид Улаанбаатарт тоглоно

2019-05-28 11:11:24

Дэлхийд алдартай “Данийн хааны балет”-ын тэргүүн гоцлоочдын төгс тоглолтыг Улаанбаатарт үзэх ховорхон боломж балетын урлагийг хүндлэн дээдлэгч, сонирхогчдод тохиож байна.

Тоглолт ирэх зургаадугаар сарын 29-нд "Corporate Convention Centre"-т тоглогдох аж. Энэ талаар "Олон улсын урлаг боловсролын хөгжлийн академи" сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

"Данийн хааны балет" нь 1748 онд байгуулагдсан, балетын урлагийн анхдагчдын нэг хэмээн тооцогддог аж. Уг театрын балетчид нь АНУ, Канад, Франц, Румын, Испани зэрэг орнуудын тайзыг чимж явдаг төдийгүй дэлхийн балетын салбарт бишрэгддэг.

Үзэгч та энэхүү тоглолтод хүрэлцэн ирснээр "Хааны балет"-ын 33 дахь уран сайхны удирдагч ноён Николас Хюббегээр удирдуулж буй дэлхийн тэргүүн балетчидын, зуун зуун дамжсан нийгмийн тусгал, үе үеийн үзэгчдийн сэтгэл зүрхийг догдлуулсаар ирсэн суут туурвигчдын сор болсон сонгодог бүтээлүүдийн дээжийг үзэх болно. Түүнчлэн уг тоглолтын дундуур олон сонирхолтой хөтөлбөрүүд зохиогдохоос гадна, тоглолтын ашгаас нийгмийн сайн сайханд чиглэсэн буяны үйлсийн аян хэрэгжүүлэх юм.

"Олон улсын урлаг боловсролын хөгжлийн академи" нь цаашдаа улсдаа олон улсын урлаг, боловсролын сургалт, томоохон тоглолт,  уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Данийн хааны балет”-ын тэргүүн гоцлоочид Улаанбаатарт тоглоно  
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй