
МРХ, Бээжингийн РХ-ны хамтын ажиллагааны хүрээнд Бээжин хотноо зохион байгуулагдсан "Цагаан хэрэм" нөхөрсөг аялан тоглолтод МРХ-ны харъяа Г.Хосбаяр дасгалжуулагчтай, Б.Солонготуяа ахлагчтай "Хөх толбот дайчид" клубын тоглогчид Монголын эмэгтэй рагбичид тэмцээний салхийг хагаллаа.
Тус аялан тоглолтод Бээжингийн РХ-ны шигшээ баг, Их сургуулиудын шигшээ баг, Бээжин хотын европ тоглогчдоос бүрдсэн “Beijing United”, Хөх толбот дайчид клуб гэсэн дөрвөн баг оролцов.
Нийт гурван тоглолт хийж, хоёрт нь хожигдол хүлээн, “Beijing United” багийг 24:12-оор хожсоноор гадны оронд анхны ялалтаа байгууллаа.
Энэхүү тэмцээнд монголын эмэгтэй баг тамирчид туршлага хуримтлуулах, гадны тамирчдын ур чадвараас суралцах гол зорилгоо биелүүлэн ийнхүү амжилттай оролцоод ирлээ. Ирэх намар манай тоглогчдыг дараагийн ОУ-ын тэмцээн хүлээж байна.
Монголын эмэгтэй рагбичид хилийн чанад дахь аялан тоглолтоо хийлээ | ||
Үзсэн: 516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.