Шууд Chart

Эрдэнэт үйлдвэрийн залуус өрх толгойлсон эмэгтэйг хашаа байшинтай болголоо

2019-05-28 15:26:58

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын барилга засварын цехийн залуучуудын холбоо санаачилга гарган, сайн үйлсийн аян өрнүүлж, хамт олныхоо дундаас нэгэн өрх толгойлсон эмэгтэйг хашаа байшинтай болголоо.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цех нь  250 гаруй ажилтантай. Ажилтан бүрт хамт олны хэнийх нь ч нийгмийн асуудал чухал. Тиймээс цехийн нэг эд эс болсон Хундалай бүсгүйд туслахаар цехийн  залуучуудын холбоо санаачлан, цехийн захиргаа, эмэгтэйчүүдийн холбоо, үйлдвэрчний эвлэл гэх мэт  бусад ААН, иргэдийн дэмжлэг туслалцааг аван сайн үйлс эхлүүлсэн байна. Зорилгоо биелүүлэхийн тулд хамт олноороо нэг өдрийн цалингаа хандивлан, хэн завтай нь, сайн дураараа,  ажлын бус цагаа зориулж, долоо хоногийн хугацаанд 6:9 хэмжээтэй хашаа байшинг барьж чаджээ.

Хундалай нь гурван хүүхэд, ээжтэйгээ байр түрээслэн амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. Тэрээр хөхний хавдар гэх оношоор эмчилгээ хийлгэж байгаа ч, үргэлж хажуунаас нь дэмжиж байдаг хамт олны итгэлийн хүчээр, сэтгэлээр унаагүй. Тэрбээр өнөөдөр ч хамт олноороо бахархан сууна.

Тус цех нь 2008 оноос хойш Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх охин компани нэрийн дор үйл ажиллагаа явуулж байсан. Тэгвэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын жинхэнэ бүтэц бүрэлдэхүүнд барилга засварын цехээр харъяалагдах шийдвэрийн тогоол яг энэ баярт үйл явдалтай давхсан өдөр батлагдаж байгааг бүтээлч хамт олон бидэнд дуулгасан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эрдэнэт үйлдвэрийн залуус өрх толгойлсон эмэгтэйг хашаа байшинтай болголоо  
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй