Шууд Chart

Муайтай боксчид аваргаа тодрууллаа

2019-05-28 15:35:32

Муайтай боксын УАШТ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд болж өндөрлөлөө. Насанд хүрэгчдийн ангилалд болсон уг тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй таван жинд шилдгүүдээ тодруулсан юм.

2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 20 клубын 120 тамирчин өрсөлдсөнөөс О.Алтанпүрэв дасгалжуулагчтай “Мишээл клуб” түрүүлж, шилжин явах цом хүртэв. Мөн Б.Бат-Амгалан дасгалжуулагчтай “Ширэн бээлий”, Балжинням дасгалжуулагчтай “Мандал файт” клубүүд хоёр, гуравдугаар байрыг эзэллээ.

Энэ жилийн тэмцээнд түрүүлсэн “Мишээл” клуб 14 дэх удаагаа аваргын цомыг өргөж байгаа аж. Тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчдаар үндэсний шигшээ багийг бүрдүүлэн, олон улсын тэмцээнд оролцуулахаар болсныг Монголын муайтайн спортын холбооноос мэдээллэв.

Сонирхуулахад, Мутайн спортын насанд хүрэгчдийн ДАШТ долоодугаар сард Тайландын нийслэл Бангкок хотод болох бол Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сард Хонконгод болох хуваарь гарчээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Муайтай боксчид аваргаа тодрууллаа   
Үзсэн: 464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй