Шууд Chart

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бан Ги Мүнтэй уулзлаа

2019-05-29 17:23:57

Бангкок хотноо тавдугаар сарын 27-31-ний өдрүүдэд болж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засгийн комиссын 75 дугаар чуулганы үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-ын Уур амьсгал, агаарын чанарын асуудал хариуцсан Үндэсний зөвлөлийн дарга Бан Ги Мүнтэй уулзаж, агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар агаарын бохирдол нь манай байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг тулгамдсан асуудлуудын нэг болохыг онцлоод агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хоёр улсын Засгийн газрын хооронд үргэлжлүүлэн хамтран ажиллахыг санал болгов.

БНСУ-ын Уур амьсгал, агаарын чанарын асуудал хариуцсан Үндэсний зөвлөлийн дарга Бан Ги Мүн Зүүн хойд Азийн улсуудын агаарын бохирдлын эх үүсвэр нь өөр өөр боловч түүнийг бууруулах зорилгоор олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн бүс нутгийн иргэдийн эрүүл мэнд, хил дамнасан байгаль орчны асуудлыг шинжлэх ухааны ул суурьтай судалгаа, мэдээлэлд суурилан хэлэлцэх шаардлагатайг дурдав.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бан Ги Мүнтэй уулзлаа  
Үзсэн: 971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй