
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарьд Пунцагийн Сүхбат агсаны нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүдийн хүчит 128 бөхийн барилдаан ирэх зургаадугаар сарын 5-нд болно.
Түүний төрөлх нутагт болох уг барилдааныг МҮБХ-ны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл, аймгийн ЗДТГ, БТСГ, “Их Богд” дэвжээ хамтран зохион байгуулах аж.
Үүнд түрүүлсэн бөх гурав, үзүүрлэсэн бөх хоёр, их шөвөгт шалгарсан нь тус бүр нэг сая төгрөг гардах юм байна.
Монгол Улсын улсын гарьд П.Сүхбат агсаны нэрэмжит барилдаан болно | ||
Үзсэн: 1578 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.