Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад зориулж сүмогийн ордонд түүхэнд байгаагүй сандал хүртэл засчээ

2019-05-30 09:38:33

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Японы мэргэжлийн сүмо бөхийг дэргэдээс нь үзэж, түрүү бөхөд өөрийн бэлтгэн ирсэн цомоо гардуулсан холбоотой мэдээлэл үргэлжилсээр байна. Японы тал түүнд сүмо үзүүлэх гэж эрвийх дэрвийхээрээ бэлджээ. Тодруулбал түүний хөлний хэмжээнд тааруулж таапчик бэлдэж, сүмогийн ордонд түүхэнд байгаагүй сандал буйдан хүртэл зассан байна.

Д.Трамп ч гэсэн Шинзо Абэгийн цомыг (өндөр нь 85 см, хүнд нь 40 кг) давуулан биелүүлж, 137 см өндөртэй, 30 кг жинтэй том цом бэлдсэн байв.

Сүмо үзэх зуур Д.Трамп "Бөх нь ямар гайхалтай дэг жаягтай юм бэ, гайхалтай.." гэж хэд хэдэн удаа шүүрс алдан, шагширч байжээ.

Түүний арын эгнээнд сүмогийн холбооны удирдах зөвлөлийн даргыг суулгажээ. Тэрбээр түүнээс "Давс цацдаг нь ямар учиртай юм. Тэр биеэ ороосон бүсийг юугаар хийдэг вэ. Сүмочдын цалин хэд вэ" гэх мэт хүссэн асуултаа тавьж байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад зориулж сүмогийн ордонд түүхэнд байгаагүй сандал хүртэл засчээ   
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй