![](/uploads/201402/news/thumb/996d5a60fc1a1f32d819417055d46a21_x3.jpg)
Төрийн өмчит “Мон-Атом” компани өнөөдөр Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллах санамж бичиг үйлдлээ. Тус компанийн дэд захирал Н.Нямгарав энэ үйл явдалтай холбогдуулан мэдээлэхдээ "Сэтгүүлзүй хэр чадварлаг, эрүүл байхаас нийгэм ямар байх нь ихээхэн хамаардаг. Манай компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, МСЭ-ээс явуулж байгаа зөв зүйтэй үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаар энэхүү гэрээг байгууллаа. Ялангуяа сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх талаар мэргэжлийн байгууллагаас нь зохион байгуулж байгаа аливаа ажлыг дэмжих нь нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг гэж манай компани үзэж байна" гэсэн юм. Харин МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид "Сэтгүүлзүйн хөгжил бол дан ганц манай салбарын асуудал биш. Нийгэм бүхэлдээ санаа тавьж байж бид хамтдаа хөгжинө. “Мон-Атом” компани үүнийг соргогоор мэдэрч нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буйд баяртай байна. Манай үндэсний үйлдвэрлэгч, бүтээгчид маань сэтгүүлзүйн зөв зүйтэй үйл ажиллагааг дэмжиж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сайн санаачилгыг санхүүжүүлэх хэлбэрээр хамтран ажиллах соёлыг бий болгох хэрэгтэй байна. Хариуцлагатай, ёс зүйтэй, зөв чиг баримжаатай хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжсэнээр л хүчирхэг, сайн сэтгүүлзүй бий болно” гэж хэллээ.
“Мон-Атом” нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 1149 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.