Шууд Chart

Улс улсын Ерөнхийлөгч ямар утас барьдаг вэ?

2019-05-30 11:02:11

Дэлхийн улс орнуудын тэргүүнүүд маш найдвартай, хакердах боломжгүйгээс гадна чагнахаас сэргийлсэн нэмэлт хамгаалалттай гар утас барьдаг. Иймд дараах байдлаар танилцуулья.

Дональд Трамп – “iPhone”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2017 он хүртэл таван жилийн турш “Samsung Galaxy S III” утастай байсан. Харин тангараг өргөсний дараа тэр тусгай албаны ажилтнуудын зөвлөснөөр өөрийн “Galaxy S III”-г “Apple iPhone” блгож сольжээ. Мэдээж хакердах, чагнахаас сэргийлсэн хамгаалалттай, аюулгүйн үүдээс “Айфон”-ы ямар загвар гэдгийг олон нийтээс нуудаг.

Эммануэль Макрон – “Teorem”

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон харин “Thales” хэмээх цэргийн компанийн маш өндөр хамгаалалттай “Teorem” утас ашигладаг. Тэр өөрийн аюулгүй байдалд маш их анхаардаг. Тэр тусмаа утсаар болгоомжтой ярьдаг. Яагаад гэвэл ОХУ-д толгой хоргодож буй экс тагнуул Эдвард Сноудены мэдээлснээр Жак Ширак, Николя Саркози нарын утсыг чагнадаг байжээ. Түүнчлэн Макрон хувийн хэрэгцээндээ бас “iPhone”, “Samsung Galaxy S7 edge” хэрэглэдэг. Мөн тусгай хамгаалалттай.

Ким Чен Ун – “HTC”

БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Уны бүх зүйл маш нууц. Ялангуяа гар утас нь. Тэр хаа ч явсан утасныхаа гадуур том кейстэй. Гэхдээ л Өмнөд Солонгосын "Джунган ильбо" сонин олж мэджээ. Тус сонины мэдээлж буйгаар III Ким үнэндээ Тайваний “HTC” компаний гар утастай гэнэ.

Тереза Мэй – “Айфон”

Английн экс Ерөнхий сайд Тереза Мэй удаан хугацааны турш “Blackberry” барьсан ч хожмоо “iPhone” болгожээ. Канадын компанийн орлого эрс буурч эхэлмэгц “Blackberry” үйлдвэрлэхээ больж бусад фирмд лицензээ өгсөн. Яг энэ үеэр Мэй мөн л дасал болсон утсаа өөрчилсөн гэсэн.

Ангела Меркель – “Blackberry”

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель уг нь “Nokia 6260” утас барьж байснаа “Blackberry Z10” болгож өөрчилсөн. “WikiLeaks” сайт “Германы өндөр албан тушаалтай 125 хүний гар утсыг АНУ-ын тусгай албаныхан чагнадаг” гэсэн дуулиант мэдэгдлийн дараа Ангела Меркель аюулгүй байдлаа дээшлүүлэхийн тулд өмнөх утсаа ийнхүү сольжээ. Түүний “Blackberry Z10” утсанд чагнахаас хамгаалдаг төхөөрөмжөөс гадна аюулгүй холбогдох Secusmart крипточиптэй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улс улсын Ерөнхийлөгч ямар утас барьдаг вэ?  
Үзсэн: 4329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-30 23:33
Путин: Huawei; СиЖинПинь: Xiaomi
Зочин [127.0.0.xxx] 2019-05-30 20:29
Баттулга семенс7
Зочин [127.0.0.xxx] 2019-05-30 17:55
Jenko neeh prishki iddeg geed l poporhood bsan jenko hurelsukh 2 yum hiij bgaag bi lav olj harahgui bn Gazriin bayalgaasaa Ashgaa avmaar bn bur ihiig
Зочин [127.0.0.xxx] 2019-05-30 23:35
Pirishki iddeggui hun haa baisiin, bugdeeree l iddeg biz dee, manaih l lav haaya gertee hiij iddeg
galt [127.0.0.xxx] 2019-05-30 21:44
sohoison guilgachin min hohi chin sain saihniig olj harj chadahgui bol.gazriin baylgiig chin odjargal nomtoibayr geed luivarchid tsulmuj baiga tednees olj doloo
MGL [127.0.0.xxx] 2019-05-30 17:49
NOKIA

Бидэнтэй нэгдээрэй