Шууд Chart

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид Швед улсад ажлын айлчлал хийлээ

2019-05-30 11:56:15

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид тавдугаар сарын 28-ны өдөр Швед Улсад ажиллаж, тус улсын парламентад айлчлав. Айлчлалын хүрээнд Шведийн Хаант Улсын Парламентын Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдэстам төлөөлөгчдийг хүндэтгэн хүлээн авч, зоог барив.

Энэ үеэр Парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Швед Улсын Парламентад Швед-Монголын парламентын бүлгийг байгуулах асуудлаар санал солилцож, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар Швед Улсын туршлагыг судлаж, Швед Улсад амьдарч буй монгол иргэдийн нийгмийн асуудал, хүүхдэд зориулсан эх хэлний сургалтын асуудлыг хөндөж ярилцав.

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатараас Шведийн Хаант Улсын Парламентын дарга ноён Андреас Норленд Монгол Улсад албан ёсоор айлчлах урилгыг биечлэн өгөв.


УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид Швед улсад ажлын айлчлал хийлээ   
Үзсэн: 1216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-30 14:46
энэ УИХ вн гишууд тэнэж доншуучилж ханадаггуй юм аа, шал дэмий монго урж яваад ирж байгаа бусад орны хумуус та нар тэнэхгуй, Хорватын еронхийлогч эмэгтэй хол бомбогын финал узэх гэж ирэхдээ энгийн классаар хувийн монгоороо ирж узэж байсаныг манайхан санахад зугээр дээ,

Бидэнтэй нэгдээрэй