Шууд Chart

Хүүхдийн баярт зориулсан “Toy Art" чиглэлийн үзэсгэлэнгийн нээлт болно

2019-05-30 12:49:29

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Toy Art" чиглэлийн анхны үзэсгэлэнгийн нээлт маргааш "Сэнгэраги" галлерейд болно.

"Mad Nomad" хэмээх өвөрмөц нэртэй үзэсгэлэнд таван залуу уран бүтээлч хамтран нүүдэлчдийн баатарлаг дайчин, үлгэр домгийг бүтээлдээ шингээснээ ийнхүү олны хүртээл болгох гэж байна.

Тэд  иллюстрэшн, анимейшн, комикс, шивээс, Монгол зураг, дижитал арт, 3D арт төрлөөр уран бүтээл туурвидаг бөгөөд анхны үзэсгэлэнд нийт 24 бүтээл дэлгэгдэх аж.

Уг үзэсгэлэнд анимейшн бүтээлч Ц.Оргил “Супер баатар” бүтээлээрээ, Монгол зураач М.Чингис “Улаан чөтгөр”, 3D бүтээлч Г.Доржрагчаа “Нүүдэлчин Мүнни”, иллюстрэшн бүтээлч Т.Түвшинтөр “Хувилай хаан авд”, комикс бүтээлч Б.Цолмонбаяр “Нүгэлтнүүдийг гэсгээгч сахиус” гэх мэт содон бүтээлээсээ толилуулах аж.

Үзэсгэлэн ирэх зургадугаар сарын 4 хүртэл олны хүртээл болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хүүхдийн баярт зориулсан “Toy Art" чиглэлийн үзэсгэлэнгийн нээлт болно  
Үзсэн: 852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй