Шууд Chart

Иргэдэд санхүүгийн мэдлэг олгох кино бүтээнэ

2014-02-19 10:38:28

Санхүүгийн зохицуулах хороо Азийн хөгжлийн банктай хамтран Японы ядуурлыг бууруулах сангаас санхжүүжиж буй “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмж” төслийг хэрэгжүүлж байгаа.

Тус төсөл нь хадгаламж, зээлийн хоршоодын чадавхийг бэхжүүлэх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх замаар санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд уг зорилгын хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнд тулгуурлан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх ойлголт, мэдээллийг телевизийн олон ангит киногоор дамжуулан иргэдэд хүргэхээр болсон.
Уг ажлын хүрээнд 26 ангит киноны зохиолч шалгаруулах уралдаан зарласан бөгөөд уралдаанд нийт 11 зохиолч зохиолын синопсис буюу ерөнхий санаагаа ирүүлснээс зохиолч А.Миеэгомбын ирүүлсэн санал шалгарчээ.
Санхүүгийн зохицуулах хороо болон төслийн зүгээс  киног чанарын өндөр түвшинд бүтээхийн тулд кино бүтээх студи, продакшныг шалгаргуулах ажлыг хоёр үе шаттайгаар явуулна. Нэгдүгээр шатанд нийт гурван байгууллагыг шалгаруулж сонгогдсон зохиолчийн зохиолоор киноны эхний хоёр ангийг бүтээлгэнэ. Үүний дараа шалгаруулалтын хоёрдугаар шат явагдах бөгөөд кино тус бүрийг МҮОНТВ болон арилжааны телевизүүдээр дамжуулан иргэдийн хүртээл болгож аль студи, продакшны хувилбар нь илүү ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр бүтээгдсэнийг олон нийтийн санал асуулгаар шалгаруулах юм. Шалгарсан студи, продакшн үлдсэн 24 ангийг хийх эрхийг авах ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Иргэдэд санхүүгийн мэдлэг олгох кино бүтээнэ   
Үзсэн: 1420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй