
Казакстан Улсын нийслэл Астана хотноо маргааш "Алтын жебе-2019” олон улсын морьт харвааны аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
Уг тэмцээнд манай улсаас “Хан-Монгол” морьтны холбооны сургагч, дасгалжуулагч багш, морьт харвааны тамирчин Э.Эрдэнэ, Г.Идэрбаатар нар Нур-Султанд хүрэлцэн очоод байна.
Энэ нь Дундад Азид зохиогдож буй морьт харваачидын тэмцээнүүдээс зэрэглэл өндөртэйд тооцогддог төдийгүй дэлхийд чансаагаараа тэргүүлж буй. Тиймдээ ч орон орны шилдэг тамирчид оролцдогоороо онцлогтой юм.
Гурав дахь удаагаа энэ жил болох гэж буй тус тэмцээн ирэх зургадугаар сарын 2-нд өндөрлөнө.
Сонирхуулахад, өмнөх хоёр тэмцээнд Румин Улсын Козмей Мехай дараалан түрүүлсэн тул манай улсын тамирчид түүний амжилтыг таслах зорилготойгоор хүлгийн жолоо залсан байна.
Э.Эрдэнэ, Г.Идэрбаатар нар "Алтын жебе-2019” олон улсын морьт харвааны тэмцээнд оролцоно | ||
Үзсэн: 1865 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.