
Их Британид хатан зөгий машин дотор гацсанаас болж 20 мянга орчим зөгий хоёр өдрийн турш тухайн машины араас дагасан хэрэг гарчээ.
Машины эзэн Карод Ховарт Уэльсийн “Haverfordwest” тосгонд худалдан авалт хийхээр явж байсан гэнэ. Ингээд зорьсон газраа иртэл хэдэн мянган зөгий машины баруун талын буланд шавсан байжээ.
Энэ үйл явдлыг харсан нутгийн иргэн Том Мосес туслахаар шийдсэн аж. Тэрээр бусад хүмүүс халуун ус цацах зэргээр зөгийнүүдийг гэмтээж, зохисгүй авир гаргахаас эмээжээ.
Том Мосес зөгийний дөрвөн мэргэжилтэн дуудсан байна. Тэд хатан зөгийг машины агааржуулалтын хоолой, цонхны шилний хэсгийн хооронд гацсан байх магадлалтай гэж үзжээ. Хатан зөгий машинд байсан ямар нэгэн чихэрлэг үнэрт татагдсан аж.
Эцэст нь зөгийчдийн тусламжтайгаар удирдагч хатан зөгий бусадтайгаа ямар нэгэн аюулгүйгээр нэгдэж чадсан байна. Тэдний нэг энэ талаар сэтгэгдлээ хуваалцахдаа “Сүүлийн 30 жилд үзэгдээгүй сонин үйл явдал боллоо. Хатан зөгийгөө дагах нь байгалийн жам боловч машины араас хоёр хоног дагасан нь санаанд оромгүй, гайхалтай явдал байлаа” хэмээжээ.
Хатан зөгийнүүд машинд байсан ямар нэгэн чихэрлэг үнэрт татагдсан байжээ | ||
Үзсэн: 3048 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.